avatar

Цол хэргэм

2013-04-02,15:43
Аль системийнх гэдгээсээ хамаараад цолны мөрдсөн дээрх таван хошуу янз янз.
Оросод бол дан дэсгэр дээр жижиг таван хошуу 1 байвал Дэд ахлагч. 2 байвал Ахлагч. 3 байвал Ахлах Ахлагч.
Нэг босоо зураастай жижиг таван хошуу 1 байвал Бага дэслэгч, 2 бол Дэслэгч 3 бол Ахлах дэслэгч, 4 бол Ахмад.
Хоёр босоо зураастай том таван хошуу 1 бол Хошууч, 2 бол Дэд хурандаа, 3 бол Хурандаа.
Мөрдөсний 2 талаар эмжээртэй 1 том таван хошуу бол Хошууч генерал, 2 бол Дэслэгч генерал, 3 бол Хурандаа генерал, 4 бол Армийн генерал.
Мөрдөсний 2 талаар эмжээртэй нилээн том таван хошуу, ОХУ-н сүлдтэй бол ОХУ-н Маршал.
Эмжээр болон зураас, дэвсгэр өнгө нь армийн аль төрөлд алба хаадгаас шалтгаалаад өөр өөр байна. Жишээ нь: Тэнгисийн цэргийн хүчин бол хар дэвсгэртэй шар зураастай байх жишээтэй, Хуурай замын хүчин ногоон дэвсгэртэй улаан зураастай.

Одоогийн Монгол улсын зэвсэгт хүчинд Хурандаагаас дээш
-Бригадын генерал 1 таван хошуутай
-Хошууч генерал 2 таван хошуутай
-Дэслэгч генерал 3 таван хошуутай
-Генерал 4 таван хошуутай гэж байгаа. Эндээс харахаар Генерал цол Зэвсэгт хүчний хамгийн том цол. Гэхдээ энэ цолыг томоохон дайн байлдааны үед олгох бололтой юм. Одоогоор Дэслэгч генерал нь хамгийн том хэмжээнд байна. Хуучин байсан Хурандаа генерал, Армийн генерал цолуудыг "тэтгэвэрт гаргасан". Бодвол Маршал цол ч бас байхгүй болсон байх.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax