avatar

AK-47-ын тухай 20 баримт

2013-04-02,15:41
Энэ буу бол бараг дэлхийн бүх орны зэвсэглэлд байдаг маш сайн буу. Энэ бууны талаар яг 20 сонирхолтой баримт орууллаа. 1. Михаил Калашников автомат буу бvтээсний учир 1947 онд Сталины нэгдvгээр зэргийн шагнал, Улаан тугийн одонгоор шагнуулав. Мөнгөн шагнал нь 150 мянган рубль байжээ. Энэ мөнгөөр бараг арван «Победа» машин худалдаж авч болох байв /Тэр vед энэ машин 16 мянган рублийн vнэтэй байжээ/. 2. Автомат бууг 1949 онд зэвсэглэлд авчээ. Бууны албан ёсны нэр нь «1947 онд vйлдвэрлэсэн Калашниковын 7,62 мм-ийн автомат /АК-47/. Энэ бууг бас зvгээр л «Калаш» гэдэг. Бууных нь гол чанар «энгийн, найдвартай байдал» гэж зохион бvтээгч ярьжээ. «Би автомат буу бvтээхдээ тvрvvч цолтой байсан болохоор цэрэг хvн бvр заавал академи төгсдөггvйг ямагт санадаг байсан» гэж Калашников ярьж байна. 3. Зөвлөлтийн vед Калашниковын автоматыг угсарч, задлах хичээл цэргийн анхан шатны бэлтгэлийн хичээлд ордог байв. 4. Калашниковын автомат vйлдвэрлэхэд хялбар учир их vнэтэй биш. Зарим оронд тахианы махнаас хямд. 5. Foreign Policy сэтгvvлд бичснээр, «хар зах» дээр нэг автомат бууны vнэ Афганистанд 10 доллароос Энэтхэгт 3800 долларын хооронд хэлбэлздэг юм. АНУ-д Калашниковын автоматыг 70-350 доллароор худалдан авч болно. 6. Калашниковын автомат дэлхийд хамгийн их тархсан бууны хувиар Гиннесийн дээд амжилтын номонд бvртгvvлжээ. Одоо дэлхийд 100 сая орчим АК байдаг. Энэ нь манай гарагийн насанд хvрсэн 60 хvн дутамд нэг автомат оногдоно гэсэн vг юм. 7. Калашниковын автомат буу 160 орны арми, тусгай ангийн зэвсэглэлд байна. Оросын армийн зэвсэглэлд Калашниковын буу орсоор 60 жил болж байна. 8. Зарим улсын сvлдэд Калашниковын автоматыг зуржээ. Одоо Калашниковын автомат Африкийн Зимбабве орны сvлдэд /1980 оноос/, Мозамбикийн сvлд, далбаанд /1975 оноос/, Азийн Зvvн Тимор улсын сvлдэд байна. АК-г 1984-1997 онд Африкийн Буркина-Фасо улсын сvлдэд дvрсэлсэн байв. Тvvнээс гадна Конго улсын сvлдэд автомат буу оруулахаар төлөвлөж байна. АК-г Ливаны «Хезболл» бvлгийн онцлох тэмдэгт дvрсэлсэн байдаг. 9. Африкийн зарим оронд шинэ төрсөн хvvхдэд Калашниковын автоматыг хvндэтгэн Калаш гэсэн нэр өгдөг. 10. Калашниковын алдартай автомат буу vйлдвэрлэдэг Ижевск хотын уугуул, Оросын сагсан бөмбөгчин Андрей Кириленко АНУ-д NBA - д «Юта Жаз»-ын төлөө 47 дугаартай тоглосон учир АК-47 хочтой болжээ. 11. Египетэд Синайн хойгийн эрэгт Калашниковын автомат бууны хөшөө барьжээ. Иракт АК-ны хvхээний хэлбэртэй цамхаг бvхий лалын сvм байдаг. 12. Иракийн Ерөнхийлөгч агсан Саддам Хусейнд бvтээцийг нь өөрчилсөн алтадсан АК байжээ. 13. «Толгой террорист» Усама бен Ладены дvрс бичлэгийн олон уриалгын цаад талд АК-47 байдаг. 14. ОХУ-ын Төв банк улсынхаа бvрэлдэхvvнд Удмурт улс орсны 450 жилийн ойгоор Калашниковын автоматын дvрстэй зоос гаргажээ. 15. Шинэ Зеландид бууны 60 жилийн ойгоор АК-47 сийлсэн шинэ зеланд хоёр долларын зоос цутгасан байна. 16. ХХ зууны эцсээр Францын «Либерасьон» сэтгvvлд Калашниковын автоматыг зууны бvтээл гэж бичжээ. Алдарт буу атомын бөмбөг, сансрын технологийн өмнө орсон байна. 17. 2004 онд «Плейбой» сэтгvvл Калашниковын автоматыг «дэлхийг өөрчилсөн 50 бvтээгдэхvvний» нэг гээд, тvvнийг Apple Macintosh компьютер, жирэмснээс сэргийлэх эм, дvрс бичлэгийн Sony Betamax тоглуулагчийн ард оруулжээ. 18. Калашниковын аль нэг загварын автомат буу нь компьютерийн тоглоомд хамгийн их тархсан буу юм. АК бараг бvх 3D - «буудлагад» бий. 19. Их бууны гал, нисэх онгоцны бөмбөгдөлт, пуужин харвахад өртснөөс хавьгvй олон хvнийг Калашниковын автомат буугаар хөнөөсөн гэдэг. АК-гийн суманд жил бvр 250 мянган хvн амиа алдсан байна. 20. Оросын домогт буу зохион бvтээгч Михаил Калашников насан туршдаа буу бvтээхдээ хvн алах гэж биш, харин хамгаалах гэж бvтээснээ ярьж байна. «Би цаг ямагт хамгаалах буу бvтээж байсан болохоор тайван унтаж амардаг. Харин улс төрчид л тохиролцож чадалгvй, бууг хvн алах зорилгоор ашигладаг» гэж тэрбээр ярьжээ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax