avatar

ЦЭРГИЙН АЛБЫГ ДҮЙЦҮҮЛЭН ХААХ ЖУРАМ #2

2013-04-02,15:07

ЦЭРГИЙН АЛБЫГ ДҮЙЦҮҮЛЭН ХААХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

      1.Монгол Улсын иргэн Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухайхуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын иргэн цэргийн албыг дүйцүүлэн хаахад энэжурмыг дагаж мөрдөнө.

      2.Монгол Улсын 18-25 насны, цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэг бүхий  иргэн энэ журамд заасныдагуу өөрийн хүсэлтээр орон нутаг дахь батлан хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, түүнчлэн онцгойбайдлын асуудал хариуцсан чиг үүрэг бүхий алба, мэргэжлийн анги, салбар, хилийн цэрэгт туслах хүчин, хүмүүнлэгийн бусад байгууллага /цаашид "алба хаалгагч байгууллага" гэнэ/-д цэргийн албыг дүйцүүлэн хаажболно.

      3.Монгол Улсын иргэн /цаашид "иргэн" гэх/-ий цэргийн албыг дүйцүүлэн хаах хугацааг хуулиарзохицуулна.   

      4.Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэний тооны дээд хязгаарыг Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийнзахиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан аймаг, нийслэл бүрээр тогтооно. 

       5.Иргэнээр цэргийн албыг дүйцүүлэн хаалгах арга хэмжээг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зарчмаар зохион байгуулна.

       6.Цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэний сургалт, дадлага, орон нутаг дахь батлан хамгаалах үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах дайчилгаа /цаашид "дайчилгаа" гэх/, цугларалт болон хил хамгаалалтанд оролцсоныг үүргээ гүйцэтгэсэнд тооцно.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax